Boracay Coco ENGLISH ACADEMY

Филиппин улсын хамгийн үзэсгэлэнтэй цагаан элстэй Боракай арал дээр амрангаа бага зардлаар тав тухтай орчинд англи хэлийг хялбархан сурцгаая

Boracay Coco ENGLISH ACADEMY

Boracay Coco English Academy нь 2018 онд байгуулагдсан бөгөөд Филиппин улсын хамгийн үзэсгэлэнт арлуудын нэг болох Борокайд байрладаг англи хэлний сургууль юм. Сургуулийн маань гол зорилго нь оюутнуудад зөвхөн хэлний мэдлэг олгохоос гадна амьдралын баялаг туршлага, олон улсын найз нөхөдтэй болох орчинг бүрдүүлэхэд оршдог. Академи нь TESDA болон Филиппин улсын Цагаачлалын газарт бүртгэлтэй, албан ёсны зөвшөөрөлтэй байгууллага бөгөөд IELTS шалгалтын албан ёсны түнш IDP-тэй хамтран ажилладаг.

Манай кампус амралтын газар шиг тохижилттой бөгөөд оюутнууд хичээлээ амжилттай сурахын зэрэгцээ далайн эргийн үзэсгэлэнт байгаль, чөлөөт цагаа зөв ашиглах боломжтой байдаг. Boracay Coco English Academy нь олон улсын оюутнуудад нээлттэй тул Япон, Солонгос, Хятад, Тайвань зэрэг улсуудаас ирсэн олон суралцагчидтай, олон үндэстний соёлын солилцоо өрнөдөг онцлогтой.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Boracay Coco ENGLISH ACADEMY нь суралцагч бүрийн англи хэлний түвшин, зорилго, хэрэгцээнд тохируулсан олон төрлийн сургалтын хөтөлбөрүүдтэй.

3 сарын 1с 6 сарын 27 хооронд суралцах оюутнуудад 25% хөнгөлөлттэй.

IELTS шалгалтанд бэлтгэх энэхүү хөтөлбөр нь унших, сонсох, бичих, ярих гэсэн бүх хэсгүүдийг хамардаг. Суралцагчид шалгалтын бүтэц, стратегиудыг судалж, зорилтот оноогоо авахад шаардлагатай ур чадварыг эзэмшихэд тусалдаг.

ДОТУУР БАЙР

Boracay Coco ENGLISH ACADEMY-ийн дотуур байр болон суралцагчийн амьдралын нөхцөлүүд маш сайн бүрдсэн.

1 ортой өрөө

Тайван, ганцаараа амьдрах хүсэлтэй хүмүүст.

2 ортой өрөө

Найзтайгаа хамт амьдрахад тохиромжтой.

3 одтой зочид буудал

Илүү тав тухтай буудалд байрлах боломжтой

3 одтой ресорт

Илүү тав тухтай ресортод байрлах боломжтой

Хоолны танхим

Өдөрт гурван удаа (өглөө, өдөр, орой) олон улсын буфет хоолны сонголттой.

Gym

Амралт чөлөөт цагаараа порт заал, фитнесийн танхимд дасгал хийх боломжтой.

Swimming pool

Амралт, чөлөөт цагаараа найзуудтайгаа биеэ чийрэгжүүлэн сэлэх боломжтой бассейнтай.

Амралтын талбай

Амралт чөлөөт цагаараа найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөх орчин.

ФОТО АЛЬБОМ