ЯАГААД СЭБҮ ХОТ ГЭЖ ?

Сэбү хот нь Филиппин улсын хоёр дахь том хот бөгөөд Ази тивийн алдартай амралт жуулчлалын бүс учир олон жуулчдыг татдаг. Сэбү аймаг нь 167 арлаас бүрддэг бөгөөд Сэбү хот арлын гол хэсэгт хойд зүгээс урагшаа нарийхан сунаж байрладаг. Тус газар нь орчин үеийн байгууламж бүхий олон тооны амралтын газруудтай бөгөөд Филиппиний зуны амралтаа өнгөрөөх шилдэг газруудын нэг гэдгээрээ алдартай. Тэдгээрийн дотроос “Өмнөдийн хатан хаан” хочтой Сэбү арлын төв болох Себу хот нь Манилагийн дараа орох хоёр дахь том хот юм. Сэбү нь Филиппиний хамгийн эртний хотын түүхтэй бөгөөд арал дээрх олон барилга байгууламж, хөшөө дурсгалууд түүний түүхийг гэрчилдэг.