Филиппин бол Европ, Америк болон Азийн амьдралын хэв маяг, соёлыг хослуулан шингээсэн Ази дахь цорын ганц католик, ислам мөн буддын шашин зонхилсон улс юм.
Филиппин улс нь 7107 арлаас бүрддэг бөгөөд Магелланы бүлэг 1521 онд суурьшин ирснээр үүссэн. 350 жил Испанийн эрхшээлд байсан ба 50 жилийн турш Америк улсын колони, дэлхийн 2-р дайнд Япон улсын эрх мэдэлд байснаар 1946 онд тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж Бүгд Найрамдах Филиппин улсыг байгуулсан. Энэхүү он удаан жилийн түүхээс улбаалан соёл, амьдралын хэмнэл, барилга байгууламж зэрэг нь Европ, Америк болон Японы хосолсон хэв маягтай болсон. Мөн Ази тивийн цорын ганц католик шашинтай улс юм. Филиппин улс нь англи хэл хамгийн ихээр хөгжсөн гэдгээрээ мөн дэлхийд алдартай.
